Б.Хурцыг суллахыг шаардаж жагслаа

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг суллахыг шаардаж жагслаа

Британийн Нийтийн танхимын гишүүн, Британи-Монголын парламентын бүлгийн дарга ноён Эндрью Розинделл тэргүүтэй төлөөлөгчид УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн урилгаар манай улсад зочилж байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцын ар гэрийнхэн, найз нөхөд нь өнөөдөр Ялалтын талбайд жагслаа. Тэд Б.Хурцыг сулла хэмээн англи, монгол хэлээр бичсэн лоозон барин жагссан байна. Жагсаалд Б.Хурцын ар гэрийнхэн, найз нөхөд нийлсэн 30 гаруй хүн хүрэлцэн иржээ. Тэдний шаардлагыг Английн Парламентийн зөвлөлийн даргын бие төлөөлөгч авч, бичгээр хариу мэдэгдэхээр болсон байна. Талийгаач Д.Энхбатыг хууль бусаар Германаас баривчлан авчирсан хэрэгт буруутгагдаж буй Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц Англи улсад баривчлагдаад есөн сар болж байгаа юм. Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 21-нд болно.

С.Отгон

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж