Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвөлгөөн болно

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвөлгөөн болно

Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 17-20-ны өдрүүдэд УЕПГ-т болно. Зөвөлгөөнд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, орлогч прокурорын нийт 80 гаруй удирдах ажилтан оролцох бөгөөд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудад  хийсэн ажлын талаарх мэдээлэл танилцуулгыг сонсч, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

Мөн Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах Е.Сагсай, Ц.Мөнхбат нар шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгнө гэж УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж