Саманта Пауэр
Фото: John Thys / AFP
Хэрэв Украины зүүн өмнөд хязгаарт байдал сайжирвал Оросын эсрэг тавьсан хоригоо АНУ авахад бэлэн хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл /АЗ/-ийн арваннэгдүгээр сарын 12-ны хуралдаан дээр НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгдэв.
“Цус урсгалтыг зогсоовол хориг цуцлагдах болно” гэж тэр хэлэхдээ сөргөлдөөнийг амжаахын тулд Минскийн тохиролцоог Орос биелүүлэх ёстой. Байдал нь өөрчлөгдөж байгаа ч сөргөлдөөний анхан шатны шалтгаан нь хэвээр байна гэж тодруулан тайлбарлажээ.
НҮБ-д Оросоос суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин өөрийн ээлжит мэдэгдэлдээ “Гал зогсоох дэглэмийг харин Украины тал зөрчиж байна” гэсэн юм. Гал зогсоох дэглэм үйлчилсэн бүхий л хугацаанд Украины цэрэг фронтын бүх шугамын дагуу цугларч байгааг тэр хэлллээ. Оросын цэрэг Украинд байгаа гэсэн Киевийн мэдэгдэл нь үнэнд нийцэхгүй байгааг тэр анхааруулав. “Сайн дурынхнаас сүрдсэн айдас Киевт байсаар байгаа бололтой. Киев өөрсдийн бүтэлгүйтэл, үй олноор цэрэг, зэвсгийг тийш нь илгээж буйгаа зөвтгөхийн тулд оросын зэвсэг, “байнгын армийг” оруулж байгаа талаар чангаар дуугарч эхэллээ” хэмээн тэр хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР