“Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн наадам боллоо

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос “Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн анхдугаар их наадмаа амжилттай зохион байгууллаа. Урлагийн салбарт орох хүсэлтэй авьяаслаг залуучуудаа дэмжих зорилгоор уг наадмыг зохион байгуулсан бөгөөд Өндөрхаан телевизийн анхны реалити шоу нэвтрүүлэг болж байгаагаараа онцлог гэнэ.

Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос "Залуусаа дэмжье" уриатайгаар зохион байгуулж буй "Авъяаслаг хэнтийчүүд" наадмын нэгдүгээр шатанд 45 дуучин залуу, 12 бүжгийн хамтлаг, 26 мисс охид оролцсоноос Гала тоглолтонд 15 дуучин, зургаан бүжгийн хамтлаг, 16 мисс охид шалгарсан юм. Эдгээр залуусаас шилдгийн шилдэг авьяастнууд өчигдөр тодорлоо.

Уг наадмын миссийн төрөлд А.Сайхантамир тэргүүн миссийн титэм хүртсэн бол дууны төрөлд тэргүүн байрт н.Батноров сумын харьяат н.Алтаншагай, бүжгийн төрөлд “Мөнгөн долгио” хамтлаг тэргүүллээ. “Авьяаслаг хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх болон дуу бичүүлэх эрх зэрэг олон олон шагналаар урамшууллаа.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж