“Нефромон”-ийг ОХУ руу гаргана

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

“Нефромон”-ийг ОХУ руу гаргана

“Монос фарм” эмийн үйлдвэрээс гаргадаг “Нефромон” буюу нарийн навчит цахилдгийн үндэс, үндэслэг ишээс гаргаж авдаг спиртний хандыг ОХУ-руу худалдаанд гаргахаар болжээ. Одоогийн байдлаар хэчнээн төгрөгөөр худалдаалагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд гэрээний ажил нь хараахан дуусаагүй байгаа гэнэ.

Нефромон спирт нь бөөрний түүдгэнцэр, сувганцрын хучуур эсүүдийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, бөөрний париеталь эсэд явагдах электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж, хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодиос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах үйлдэл үзүүлдэг ажээ. Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгэнцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх зэрэг өвчний үед хэрэглэдэг ажээ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж