Голландын шигшээ талбайдаа Мексикийг барсангүй

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Голландын шигшээ талбайдаа Мексикийг барсангүй

Европын аваргын урьдчилсан шатны өмнө буурал тивийн багууд Америк болон Африк, Ази тивийн улсуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт Голландын шигшээ баг талбай дээрээ Мексикийн шигшээ хүлээж авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Харамсалтай нь энэ тоглолтод “Улбар шарууд” 2:3-аар хожигдсон юм.

Тоглолтын найм дахь минутад Вела гоолдож, тооны харьцааг нээсэн.  Харин 49 дэх минутад Шнайдер тоог тэнцүүлсэн. Гэвч 62 дахь минутад өнөөх Вела дахин гоолдож, 69 дэх минутад Чичарито нэгийг нэмсэнээр Мексик тэргүүллээ баталгаажуулсан юм. Харин  74 дэх минутад Блинд гоолдсон ч үүнээс хойш Голландын шигшээ юу ч хийж чадалгүй байсаар хожигдлоо. Тоглолтын дараа Недерландын супер од Робин шигшээ багийн хамгаалалт муу байгааг хэлж, ярилцах цаг болсныг ч сануулсан юм.

Гоолууд  0:1 – 8 Вела, 1:1 – 49 Снейдер, 1:2 – 62 Вела, 1:3 – 69 Эрнандес, 2:3 –74 Блинд.

Багийн бүрэлдэхүүн
Голланд – Крул, Влар (де Врей, 24), ван Рейн, Виллемс, Блинд,Велтман, Афеллай (Вейналдум, 67), Роббен, Депай (Промес, 60), Снейдер(Фер, 81), Хунтелар.

Мексика –Очоа, Аланис, Рейес, Агиляр, Гуардадо (Понсе, 88), Aldrete,Эррера (Дос Сантос, 82), Herrera (Корона, 61), Васкес (Rodriguez, 89), Вела(дос Сантос, 76), Эрнандес (Хименес, 76).

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж