Саудын Араб нефть олборлолтоо буулгахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Саудын Араб нефть олборлолтоо буулгахад бэлэн

AP Photo/ Martha Irvine, File

 

Саудын Араб түүхий эдийн үнийг нэмэхийн тулд нефтийн олборлолтоо ОРЕС-ийн арваннэгдүгээр сарын 27-ны  хуралдааны өмнө  буулгахад бэлэн байгааг “Тоглолт эхэллээ эсвэл жүжигчид нь дахин мэхийхээр гарч ирэв үү?” гэсэн нэртэй Citigroup-ийн эдийн засагчдын тоймд өгүүлжээ.

 

Квотын хэмжээг буулгахад картелийн ядуу орнууд нь  сонирхолтой байгаа юм. ОРЕС-ийн ихэнх гишүүд нефтийн үнийг 80 доллараас дээш барихыг хүсч байгаа юм. Тэр нь төсөв, нөөцийн  параметраас болж байгаа юм. Кувейт, Саудын Араб хоёр баррель нефтийн үнэ 75 доллар байсан ч зарлагаа санхүүжүүлж чадна хэмээн  уг тоймд өгүүлжээ.

 

ОРЕС-ийн орнуудын хоорондын зөрөлдөөн, АНУ-д олборлолт өссөн мөн Азийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн зэрэг нь  олборлолтын хэмжээг буулгахад саад болж магадгүй хэмээн Citigroup-ийн  шинжээчид үзлээ. Саудын Араб  1980 онд 10 саяас гурван сая баррель хүртэл олборлолтоо буулган зах зээл дээр өөрийн байр суурийг буулгаж байсан  үеэ давтана гэсэн болгоомжлол нь шийдвэрээ гаргахад нь Саудын Арабт нөлөөлж байна.

 

Саудын  Араб ОРЕС-ийн бусад гишүүдээс квотоо буулгахыг шаардаад дараа нь өөрийн шийдвэрийг гаргана гэж Citigroup-ийн шинжээчид үзжээ. Гэтэл картелийн 12 гишүүнээс зөвхөн Эквадор, Венесуэла хоёр л олборлолтоо бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Алжир, Ливи, Нигери гурвын олборлолт 2011 оноос тэртэй тэргүй буурч байгаа.

 

Картелийн гишүүдийг ОРЕС-т ордоггүй орнуудын өрсөлдөөн л нэгтгэж магадгүй. АНУ нь олборлолтыг эрс нэмэгдүүлэн Персийн булангийн орнуудыг хөөн гүйцэж байна. АНУ-ын олборлолт өнгөрсөн онд 13,5%-иар нэмэгдсэн бол ОРЕС зөвхөн 5,6%  өсөлттэй. Олборлолт хүндрэлтэй газрын үйлдвэрлэл өндөр өртөгтэй гэсэн ч баррель нь 60 доллар байхад АНУ-д ашигтай. Олборлолтоо багасгахаар ОРЕС яарахгүй, ямартай ч  ирэх жилийн зун хүргэнэ гэсэн дүгнэлтийг Citigroup-ийн шинжээчид хийжээ.

 

Хүн амд ноогдох нефть, хийн нөөц, доллараар

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж