Парламентын эвслийг байгуулах, сайд нарын портфелийг хувааг үйл ажиллагаа нь Петр Порошенко ба Арсений Яценюк хоёрын хоорондын зөрөлдөөнийг ил гаргаж байна хэмээн Украины "Вести" сонин бичжээ.
Украинд дахиад л хоёр засаг баталгаатай болж байна. Намуудын хооронд сайдын суудлыг хуваагаад эхлэхэд ерөнхийлөгч ба ерөнхий сайдын сонирхлын зөрчил улам тодорлоо. Одоо тэр хоёр Дотоод яамны сайд, Дээд радын спикер, Хууль зүйн сайд гэсэн тушаалууд дээр тоглолтоо хийж байна. Эдгээр тушаалуудыг хоёр баг өөртөө үлдээхийг хүсч байна. Мөн энэ үеэр Яценюкийг ерөнхий сайдаар үлдээх нь ерөнхийлөгчид ашиггүй бөгөөд тийм тохиолдолд түүний гарт гол хөшүүргүүд очоод Порошенкогийн чансаа нь Яценюкт үйлчлэх магадлалтай.
"Яценюк ерөнхий сайд байхад Порошенко нь баталгаатай хоёр засаглалтай болно. Харин Сеня нь ерөнхийлөгчөөс нөлөөтэй хүн байна” хэмээн парламентын хүрээний хүн “Вести” сонинд ярьсан байв.
Төсвийн урсгалыг хянаж байх нь Яценюкийг бизнест чухал хүн болгохоос гадна төсвийн урсгалыг пиар хийхэд ашиглах боломжтой. Тэр нь ерөнхий сайдад сонгуулийн нөлөөг ихэсгэхээс гадна Порошенкогийн чансаа нь олон улсын төвшин, цэргийн салбар, эдийн засагтай холбоотойгоор улам буух нь зайлашгүй.
"Гэхдээ Сеняг танхим дахь ерөнхийлөгчийн талын олонхоор зогсоож чадахгүй. Бүх эерэг зүйлийг тэрээр өөрийн болгон пиардах болно. Засгийн газрын ямар ч шийдвэрт ерөнхий сайдын гарын үсэг хэрэгтэй нь ойлгомжтой” гэж тэр эх сурвалж өгүүлсэн байна.
Эвслийг Яценюкийн “Ард түмний фронт”-гүйгээр байгуулж болно. Гэхдээ тэр нь магадлал багатай гэж улс төр судлаачид үзэж байна.
Порошенкогийн эвсэл парламентийн олонхийг нэг мандаттай тойргийн депутатуудаар Яценюкийн фронтыг солиод, Олег Ляшкогийн Радикалууд, Юлия Тимошенкогийн “Батькивщина”, Игорь Еремеев, Виталий Хомутынник нарын толгойлсон мажириторчууд Порошенкогийн эвсэлд холбоотон Сергей Березенкогийн групп зэргээр олонхийг хийж болно.
" Порошенкогийн эсвэл түүнд талтай мажориторчоор эвслийн депутатуудын дунд ерөнхий сайдад Яценюкийг дэвшүүлэх асуудлаар санал хураалт явуулан Яценюкийг унаган зайлуулж болох юм” гэж тэр эх сурвалж мэдээлжээ. Ийм хувилбар байх магадлал бараг үгүй. Яагаад гэвэл унаж буй эдийн засаг, дайнтай байгаа нөхцөлд эвслийг ялагч намгүйгээр үлдээх нь хэтэрхий эрсдэлтэй.
"Ямар нэгэн саатал, бүтэлгүйтэл гарах бүрд тэр нь ерөнхийлөгч дээр унах бөгөөд харин Яценюк сөрөг хүчин болоод сонгуулийн ургацаа хураан суух болно. Үүнээс гадна АТФ-гүйгээр Порошенко Сөрөг хүчний эвсэлтэй ярилцахаас өөр аргагүйд хүрэх бөгөөд тэр нь Майданы үзэл санаанаас урвалаа гэсэн яллага гаргана. Гэхдээ, Порошенког ийм тоглоом явуулахыг Баруун зөвшөөрөхгүй гэж улс төр судлаачид хэлж байна.
“Ард түмний фронт” намын төлөөлөгч Виктория Сюмар “Вести” сонинд мэдээлэхдээ, эвслийн гэрээнд арваннэгдүгээр сарын 14-нд гарын үсэг зурна. Тэр гэрээний дагуу эвслийг таван жигүүр: Петр Порошенкогийн эвсэл, Ард түмний фронт, “Өөртөө туслах” нам, Радикаль нам, "Батькивщина" нам бүрдүүлэх ажээ. Эвсэлд нэгдүгээр сарын 16-ны хуулийн төлөө санал өгсөн Сөрөг хүчний эвслийнхэн болон ардын депутатууд орохгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР