Барилгын ослоор нэг хүн амь насаа алдлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Барилгын ослоор нэг хүн амь насаа алдлаа

Баянзүрх дүүрэгт КТМС-ийн зүүн талд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас “Ариун-Очир” компанийн туслах ажилчин Б гэгч энэ сарын 12-нд унаж насаа алджээ. Тэрбээр иргэн С.Даваасүрэнгийн захиалгаар барьж байгаа 13 давхар, 78 айлын орон сууцны барилгын тагтны хашлага суурилуулж байсан бөгөөд хамгаалах бүс хэрэглээгүй байснаас осолдсон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж