Төрийн шагналт “зүрхний” Ц.Бундан, Ё.Бодьхүү, Ө.Даваасамбуу, Г.Дэмид, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор, профессор Б.Рагчаа, гавьяат эмч З.Сарайдамба, Ч.Нямдарь, П.Шижээ, Б.Загдрагчаа, Б.Дагвадорж, Х.Оросоо, Г.Тогтох, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т,Цэдэв, Г.Доржханд зэрэг эрүүлийг хамгаалахын шилдгүүдийг “төрүүлсэн” ЭМШУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь салбар их сургуулийг энэ онд 298 оюутан долоон мэргэжлээр төгсчээ. Эдгээрийн дотор эх баригч бакалавр зэрэгтэй 23 оюутан төгссөн байна. Үүний зэрэгцээ тус салбар их сургуулиас гурван багш доктор, найман багш магистрын шалгалтад тэнцжээ. Анх байгуулагдаад бага эмч, сувилагч бэлтгэдэг байсан бол одоо ЭМШУИС-ийн харьяа сургуулийн дээд мэргэжлийн эмч, бакалавр зэрэгтэн бэлтгэдэг болжээ.