Дуулиант Wikileaks сайтад шинэ материал гарсан байна. Энэ удаа тэд террористуудын ивээн тэтгэгчдийг нэрлэжээ.
Саудын Арави, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд Пакистан дахь террорист сүлжээг санхүүжүүлж, найм хүртэл насны хүүхдүүдийг тагнуулын болон алан хядах ажиллагаанд хөлслөн бэлтгэж байсан гэж уг сайтын материалуудад өгүүлжээ. Хоёр орон жил бүр Пенжабын алан хядагчдын бүлэглэлийг 100 сая ам.доллараар санхүүжүүлдэг байсан байна. Эдгээр орнууд уг мэдээлэлд ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Ш.МЯГМАР