Хүрэл зэвсгийн үеийн дайны талбарыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Хүрэл зэвсгийн үеийн дайны талбарыг илрүүлжээ

Германы хойд хэсэг дэх Толленсийн хөндий, түүний ойролцоох голын гүнд судлаачид археологийн малтлага, хайгуул шинжилгээ хийсний дүнд МЭӨ 1200 он буюу хүрэл зэвсгийн үеийн хүний гавлын яс, модон шийдэм, морины үлдэгдэл зэрэг олдворуудыг олж илрүүлжээ. Олдворууд дотроос хүний гавлын яснуудад илэрсэн гэмтлүүд тухайн цаг үеийн овог аймгуудын хооронд өрнөж байсан дайн байлдааны ул мөр байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Судлаач эрдэмтэд Толленсийн хөндий дэх археологийн судалгааг 2008 онд эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш малтлага, шинжилгээний дүнд 100 орчим хүний яс олсны дотор найман хүний ясны үлдэгдлүүдээс олон тооны гэмтэл, бэртлийн ул мөр илрүүлсэн байна. Гэмтлүүд ихэвчлэн гавлын ясанд байсан ба сумны зэв, муна зэргээр цохиулж гэмтсэн нь тогтоогджээ. Эдгээрээс үндэслэж судлаач эрдэмтэд тэдгээр яс, эд өлгийн зүйлс олдсон газрыг хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын дайн тулааны талбар байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж