Барак Обама
Фото: Reuters
Хятадын интернет- хэрэглэгчид, шинжээчид АРЕС-ийн саммит дээр Обамагийн биеэ авч явсан байдлыг ихээхэн шүүмжилж байна хэмээн USA Today сонинд өгүүлжээ. Тэдний дургүйцлийн гол шалтгаан нь Обамагийн бохинд дуртай нь болов. Мөн зочдод зориулсан лимузинд суулгүйгээр өөрийн машинаар яван түүнийг дуу бүжигтэй угтаж байхад нь машинаас гарахдаа бохь зажилж байсан нь хятадуудад огт таалагдсангүй.
Хятадын ёс зүйд нь хэтэрхий чөлөөтэй задгай хандсан нь хятадын сайтуудаар хүмүүжилгүй репчин шигээр Обамаг харагдуулжээ. Бээжингийн Цинхуа их сургуулийн профессор Инь Хун (Yin Hong) Weibo сүлжээний өөрийн хуудсандаа: “Бид энэ уулзалтыг тийм тансаг болгон дуу хууртай угтаж байхад Обама машинаас бохь жажлан гарч ирээд анхиагүй амьтан шиг л харагдаж байлаа” хэмээн бичсэн байна.
Бээжингийн саммитийн үеэр Хятадын нийгмийн анхааралд Владимир Путин ч өртлөө. Тэрээр Си Жиньпины эхнэр Пэн Лиюанийн (Peng Liyuan) мөрөнд шааль нөмөргөж байсан бичлэг сүлжээнд тавигдсан. Харин тэрхүү бичлэгийг сүлжээнээс авсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР