-Өнөөгөөс 96 жилийн өмнө Дэлхийн нэгдүгээр дайн дуусчээ-
Фото: Wikimedia Commons
Зуун жилийн өмнө эхэлсэн Дэлхийн нэгдүгээр дайн 1918 оны арваннэгдүгээр сарын 11-нд Герман бууж өгснөөр дуусчээ. Агуу дайнд төгсгөл тавьсан эвлэрэлийн гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа нь хувь тавилангийн ерөөлөөр германчуудын дуртай готикийн уран барилгын эх орон болох Францын Пикардийн бүс нутагт болжээ. Анхны компьенийн эвлэрэл гэх гэрээ нь Баруун Европын нутаг дэвсгэрт дайны ажиллагаанд цэг тавьжээ. Харин дорно фронтод илүү эмгэнэлтэйгээр төгсгөл болсон байна. 1918 оны гуравдугаар сард Зөвлөлт Орос дайнаас гарч Герман болон түүний холбоотнуудтай салан тусгаарлах гэрээ байгуулсан байна.
Өнөөдөр Компьенийн эвлэрэлийн гэрээнд гарын үсэг зурсан өдрийг дэлхийн олон орон Британийн нөхөрлөлийн хамтын нийгэмлэгт улсын хэмжээний баяр болгон тэмдэглэж байна.
Эвлэрэл байгуулахад кайзер II Вильгельмын хувьд гэнэтийн болсон Германы хувьсгал урьдатгал болов. Эзэн хаан дайныг дуусгах хүсэлгүй байсан. Тэрээр утгагүй, удаан хэлэлцээрийг Антантын орнуудтай хийж цаг хожихыг оролджээ. Гэвч өөрийн нутгийн хувьсгалыг дарж чадаагүй учир тэрээр Голландад зугтан гарахыг илүүд үзлээ. Өөрийн үр төл гэдэг хамгийн хайртай байсан флот нь хувьсгалчидтай нийлж эхэлсэн нь II Вильгельмд том цохилт боллоо.
Герман бүгд найрамдах улс болон зарлагдлаа. Үүний өмнө канцлер болсон жонон Максимилиан Баденский хэлэлцээрийг эхлүүлэн явуулав. Тэр үеэр Германы байдал хяналтаас гарч маргааны бай болсон Эльзасийн нутаг дэвсгэрт Эльзасын зөвлөлт улс байгуулагдан Эльзас, Лотарингийг Францад нэгтгэх хүртэл оршин тогтносон билээ.
Холбоотны цэргийн ерөнхий командлагч франц Фердинанд Фошийн вагонд хэлэлцээр аравдугаар сарын 8-наас явагдаад эхэлсэн байлаа. Зөвшилцөл арваннэгдүгээр сарын 11-ний өглөөний 5 цагт хийгдээд 11 цагаас хүчин төгөлдөр болжээ. Тэр өдрийн сонингууд “арваннэг дэх сарын арваннэг дэх өдрийн арваннэгэн цагийн эвлэрэл” гэсэн гарчигаар дүүрсэн байна. Дайны сүүлийн өдөр 2738 хүн нас баржээ.
Эвлэрэлтийн гол заалт нь немцийн цэргийг Германы нутагт эргүүлэн татах явдал байна. Хэд хэдэн удаа хойшлогдож байсан эвлэрэлийн гэрээний дагуу зэвсгээ хураалгах, Германы зарим нутгийг холбооны цэрэг хяналтдаа авах зэрэг болжээ. Мөн тусгай заалтаар Брестийн салан тусгаарлах талын энх тайвны гэрээнээс Герман татгалзах ёстой байсан юм.
Мөн Германы цэрэг Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт үлдэх ёстой байв. Гэсэн ч тэд Оросоос гарч явсан ба тэр үед Антантын зүгээс Орост гадаадын интервенци хийдэн ид өрнөж байлаа.
Ялагчдыг шүүдэггүй
Дэлхийн нэгдүгээр дайны ялагчаар Антантын орнууд, АНУ-ыг олон түүхчид тооцдог. Үүнд хэд хэдэн тайлбар хэрэгтэй болов уу. Тухайлбал, хамгийн том хохирол Орост ноогдсон ба зөвлөлт засаг тогтсны дараа “импералист дайнаас” салан тусгаарлах энх тайвны замаар дайнаас гарахыг зөвлөлт засаг илүүд үзжээ. Оросын 1,773 сая цэрэг, немцийн 1,7 сая цэрэг дайнд үрэгдсэн юм. Саяас илүү хүнээ Антантын орнуудаас Франц мөн дайнд ялагдсан Герман ба Австри-Унгар сая гаруй хүнээ тус тус алджээ.
Дэлхийн нэгдүгээр дайны үр дүнд хэд хэдэн гүрэн мөхжээ. Османы ба Австри-Унгарын эзэнт улс алга болов. Финлянд ба Балтийн орнууд тусгаар тогтнолоо авсан байна.
Үүний зэрэгцээ, эдийн засгийн үр дагавар байлаа. Их Британи, Итали, АНУ-д Дотоодын нийт бүтээгдэхүүн өсч байв. Агуу дайн Австрийн хувьд эмгэнэлтэйгээр төгслөө. Тэнд бүх гахайгаа нядлан махгүй үлдсэн билээ. Дайны үеэр төвийг сахиж байсан Нидерландын хохирол бас их байсан байна.
Монрогийн номнолоор яван Европын дотоод хэрэгт оролцохгүй гэж байсан АНУ дайнд оролцохоор 1917 онд шийдэв. АНУ-ын оролцоо, ерөнхийлөгч Вудро Вильсоны “14 заалт” даяарчлалын сөргөлдөөнийг эерэгээр төгсгөнө гэж найдаж байсан Германы найдлагын “авсны” сүүлчийн хадаас нь болсон билээ. Шалтгаан нь АНУ-ын цэргийн хүчин чадал, нөхөгдөшгүй их нөөц баялаг байлаа. Мөн АНУ-ыг 1914 оноос эхлэн дайтаж байсан орнуудтай зэрэгцүүлэн тавьсан тооцоотой цохилт ч төгсгөлд хүчтэй нөлөөлөв.
Дэлхийн нэгдүгээр дайны эхний жилүүд нь сөргөлдөөнд АНУ оролцоогүй нөхцөлд ямар аймшгийн үр дагавартай болдгийг харуулж өгсөн хэмээн америкчууд өөрсдөө ярцгаадаг.
“Дайны эдийн засаг” гэсэн 1924 оны номонд оролцогч орнуудын дайны зарлагыг өгүүлсэн байгаа. Антантын орнууд, АНУ нийлээд тэр үеийн ханшаар 147 тэрбум ам.долларыг зарлагджээ. Герман ба түүний холбоотнууд зөвхөн 61 тэрбум доллар зарцуулсан байна. Эдгээр мөнгөнөөс хамгийн сүүлд дайнд оролцсон АНУ гайгүй бонус авсан юм. Тэр нь 27 тэрбум ам.доллар байв.
Дайнаас хамгийн ихээр хохирсон нь Зөвлөлт Орос болов. Дайнаар газар нутаг аваагүй ч дайны ялагчдын нэг гэсэн статус түүнд ирээгүй юм. Ялагч нарыг шүүдэггүй. Дэлхийн энэ дайны бас нэг чухал үр дагавар нь колонийн эзэмшлэлийн хувиарлалт болсон ба тэр нь Дэлхийн хоёр дугаар дайн дуустал хэвээр байлаа. Социалист лагерьт багтаж байсан бидний хувьд зуун жилийн өмнөх дайны талаар ул суурьтай хийсэн бүтээл огт байхгүй. Байх ч ирээдүй төдийлөн харагдахгүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР