
Тоглолтын эхний хагаст 52-56 харьцаагаар өндөрлөсөн бол гуравдугаар үе дуусахад 75-83 харьцаагаар Мемфис тэргүүлж дуусгажээ. Харин тоглолт дуусах мөчид Коби Брайнтын холын зайн шидэлт онооны зөрүүг 3 болгож ойртуулсан ч эцсийн мөчид Зач Рендолф төгсгөлийн цэгийг тавьснаар тоглолт 102-107 харьцаагаар тоглолт өндөрлөж, улирлын 7 дахь ялалтаа байгууллаа. Харин Лейкэрс хожигдсноор улирлыг нэг хожил зургаан ялагдалтай байгаа бол багийн лидер тоглогч болох Коби Брайнт нэг тоглолтод дунджаар 26,7 оноо авч байгаа гэсэн үзүүлэлтээр энэ улиралд хоёрт бичигдэж байгаа бол түүний өмнө Стивэн Карри 27,7 оноог авч байгаа юм байна.
Тус тоглолтод Майк Конли 23 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Коби Брайнт 28 оноог авч, Карлос Бүүзэр 20 оноог авлаа
Бусад тоглолтууд
Орлондо Межик 100-104 Торонто Репторс
Лос Анжелес Лейкэрс 102-107 Мемфис Гриззлис
Оклахома Сити Тандер 78-85 Милоуки Багс
Сакермэнто Кингс 98-106 Даллас Мавирекс
Шарлот Бобкетс 100-102 Портленд Трэйл Блейзэрс
Сан Антонио Спөрс 113-100 Голден Стэйт Уорриорс