“Хирснүүд” жүжиг дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2014.11.12-нд нийтлэгдсэн

“Хирснүүд” жүжиг дахин тайзнаа

Дэлхийн театрын урлагийн сор бүтээлүүдийн нэг  абсурд театрын томоохон төлөөлөгч Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл “Black box” театрын хамт олон “Хирснүүд” жүжгийг дахин арваннэгдүгээр сарын 15-нд 18.00 цагт “Black box” театрт тоглох нь ээ.

Уг жүжгийн зохиолыг “Арт лар хаус”-ын орчуулагч, урлагийн менежер Б.Цацрал орчуулж, театрын урлаг сонирхогчдын хүртээл болгосон юм.

Б.Цацралын орчуулсан Сара Кейний “Солиорол” жүжгээрээ тус театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Самуэл Бекетийн Краппын “Сүүлчийн бичлэг” жүжгээрээ жүжигчин Г.Мөнхжаргал нар “Гэгээн муза” наадмаас нэг хүний жүжгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй жүжигчний цомын эздээр тодорсон юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж