Дуучин Г.Эрдэнэчимэгийг "Шуранхай" хамтлагийн гишүүн гэхээс илүүтэй дуучин Н.Жавхлангийн гэргий гэдгээр нь хүмүүс таних болсон билээ.
Тэрээр өөрөө загварыг нь гаргаж, өөрийн гараар урласан монгол үндэстний хувцсаараа гоёдог.
Тоглолт, хүлээн авалт, хурим найр гээд өдөр тутмын амьдралдаа ч байнга монгол хувцсаа өмсдөг болсон хосуудыг эхлээд шүүмжлэх хүмүүс олон байсан ч одоо тэднийг дэмжиж, бахархах хүмүүс олон болжээ.
Монгол гэх нэг угсааны олон үндэстэн ястануудаа нэгтгэх "Хамаг Монгол" төслийг эхлүүлж, Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува ахан дүүстэйгээ хамтран олон сайхан уран бүтээл туурвих болсон Н.Жавхлангийн өмслөг дээл, хувцсуудыг ч гэргийг Г.Эрдэнэчимэг нь өөрөө урладаг гэнэ.
Т.АНУ