Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаар нийт 21 ХК-ийн 18.6 мянган ширхэг хувьцааг 84.6 сая төгрөгөөр арилжлаа. Нийт 21 үнэт цаас арилжсанаас гурван үнэт цаасны ханш өсч, долоон үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 84.1 тэрбум төгрөг болсон байна. Топ-20 индекс 20386.19 нэгж болсон нь өмнөх өдрөөс 151.84 нэгжээр буюу 0.74 хувь буурсан байна. Индексийн сагсад багтах “Адуунчулуун” /1.1 хувь/, АПУ /2.85 хувь/, “Шарын гол” /0.3 хувь/, МЦХ /1.72 хувь/, “Тавантолгой” /1.27 хувь/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. "Хөх ган" ХК-ийн үнэт цаас 4,950 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.