Нийтийн тээврийн үзлэг 85 хувьтай

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үзлэг 85 хувьтай

Нийтийн тээврийн хэрэгслийн 2011 оны хаврын үзлэг оношилгоонд их, бага багтаамжийн тээврийн хэрэгсэл, такси нийлсэн 2308 тээврийн хэрэгсэл хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар техник хяналтын үзлэг оношилгоонд 789 их багтаамжийн автобус, 851 бага багтаамжийн автобус, 390 такси, нийт 1979 тээврийн хэрэгсэл хамрагдаж, үзлэг оношилгоо 85.7 хувьд хүрчээ. Үзлэгт орсон автобуснуудаас 51 тээврийн хэрэгсэл тэнцээгүй тул засвар үйлчилгээ хийж, дахин оношлуулахыг Нийтийн тээврийн газраас  аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгожээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарын 50 хувь нь буюу 1017 жолооч мэргэшсэн жолоочийн шалгалт өгч,  627 жолооч үнэмлэхээ аваад байна. Шалгалт өгч тэнцсэнээс хойш 10-12 хоногийн дараа мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэвлэгдэн гарч байгаа нь харьцангуй удаашралтай байна гэж тээвэрчид үзэж байгаа аж. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслийг камерын хяналтад хамруулах зорилгоор том оврын автобуснуудын дээвэр дээр тод өнгөөр гараж дугаарыг нь бичиж байгаа аж. Одоогоор 24 компанийн 806 автобусны дээвэр дээр гараж дугаарыг нь тод өнгийн будгаар бичжээ. Энэ нь аль компанийн автобус дүрэм зөрчиж, хурд хэтрүүлж байгаа зөрчлийг хялбар илрүүлэх ач холбогдолтой аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж