Пакистаны Карачи хотын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн баазад ням гаригийн орой 22.30 цагт Осама Бин Ладены өшөөг авах зорилготой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас наанадаж 11 цэрэг амиа алджээ. Халдлага үйлдсэн этгээдүүд Меграны баазад үүрэг гүйцэтгэж байсан Хятадын цэргийн албан хаагчийг барьцаалсан бөгөөд зэвсэгт халдлага эхлээд найман цаг өнгөрсний дараа аюулгүйн хүчин цэргийн хүчээ нэмэгдүүлж, халдлага үйлдэгчдийг зогсоосон байна.
Пакистаны Талибанчууд эл халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, Осама Бин Ладенг гэсгээсний хариуг заавал авахаа мэдэгдээд, “Алан хядах бүлэглэлүүд одоо хүртэл нэгдмэл, хүчтэй хэвээр байгаа” гэжээ. Осама Бин Ладенг алуулснаас хойш түүнийг дэмжигч алан хядах бүлэглэлүүдийн зохион байгуулалттай халдлагууд эрчимжиж эхэлсэн бөгөөд цаашид ч үргэлжлэх хандлагатай байна.
Б.Энхцэцэг