Аэромонголиа авиа компани нь JU-8258 болон JU-8251 бүртгэлийн
дугаартай Голланд улсад үйлдвэрлэсэн Fokker-50 маягийн 50 хүний
суудалтай 2 агаарын хөлгөөр орон нутгийн 11 чиглэлд хуваарьт болон
захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлж байгаагийн зэрэгцээ олон улсад
БНХАУ-ын Хөххот руу нислэг үйлддэг.
Тус компани нь ХБНГУ-ын Франкфурт хотын "MSI Aircraft
Maintenance Services" компанид JU-8258 бүртгэлийн дугаартай Fokker-50
маягийн агаарын хөлгийн 2 хөдөлгүүрийн их засвар үйлчилгээг хийлгэсэн.
Энэхүү компани нь ХБНГУ-ын болон Европын холбооны чанарын батламж бүхий
байгууллага юм.
Мөн JU-8258 бүртгэлийн дугаартай Fokker-50 маягийн агаарын
хөлгийн C-Check хэлбэрийн техник үйлчилгээг ХБНГУ-ын Кёльн хот дахь
"Nayak Aircraft Service" компанид төлөвлөгөөний дагуу систем бүрээр
засвар үйлчилгээ хийлгэсэн. "Nayak Aircraft Service" компани нь дэлхийн
бүх улсын агаарын компаниудад үйлчилдэг. Эдгээрийн ихэнх нь Европын
улсууд байдаг. Тус компаниар Люфтханса, Ю Ти Айр, КЛМ сити зэрэг
томоохон авиа компаниуд үйлчлүүлдэг байна.
Ийнхүү ХБНГУ-д их засвар үйлчилгээг хийлгэсэн Аэромонголиа авиа
компаний JU-8258 бүртгэлийн дугаартай Fokker-50 маягийн агаарын хөлөг нь
ХБНГУ-ын Кёльн, Белорусын Минск, ОХУ-ын Упа болон Новосибирск зэрэг
хотуудыг дайрч урт замыг туулж 2010 оны 4 сарын 4-ний өдөр эх орондоо
хүрэлцэн ирлээ.
Аэромонголиа авиа компаний удирдлага ажилтан албан хаагчдын
төлөөлөгчид ёслол төгөлдөр хүлээн авч одоо Fokker-50 маягийн 2 агаарын
хөлгөөр 2010 оны зуны нислэгээ бүрэн хүчин чадлаараа нисхээр боллоо.