Баруун хараад хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Баруун хараад хөл хорио тогтоожээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад гахайн мялзан өвчин илэрсэн тул хөл хорио тогтоожээ. Тус сумын нутагт фермерийн аж ахуй эрхэлдэг "Түмэнбут" компанийн 30 гахайд халдварын шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр гахайн мялзан өвчин болох нь тогтоогджээ.

Одоогоор дамжин тус нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэр болон зорчигчдыг чөлөөтэй нэвтрүүлж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж