Зөвшөөрөлгүй PC тоглоомын газруудыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй PC тоглоомын газруудыг хаажээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн албан хаагчид өөрийн  хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газруудыг шалгасан байна.

Шалгалтанд  I, II, III хороонд үйл ажиллагаа явуулж байгаа  интернет кафе, цахим тоглоомын 11 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Шалгалтын явцад зөвшөөрөлгүй ажиллаж байсан  цахим тоглоомын гурван газрын үйл ажиллагааг зогсоож, гурван газарт зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж