Английн Премьер лигийн 2010-11 оны улирлын сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр боллоо. Улирал дуусахад хоёр тойрог дутуу байхад түрүүлэх нь тодорхой болсон “Манчестер Юнайтед” өчигдөр “Блэкпуль”-ийг талбайдаа хүлээн авч, ялалт байгуулсан бөгөөд энэ тоглолтын дараа аваргын цомоо гардан авчээ. Тэд ийнхүү 19 дэх удаагаа Премьер лигт түрүүлж, түүхэн амжилтын эзэд боллоо. Дашрамд дуулгахад, “МанЮ”-гийн хаалгач Эдвин ван дер Саарын хувьд өчигдрийн тоглолт "Олд Траффорд" цэнгэлдэхэд хийсэн эцсийн тоглолт байсан юм. Тэрбээр энэ сарын 28-нд "МанЮ"-гийн хамт хөлбөмбөгийн замналынхаа эцсийн тоглолтыг алдарт "Уэмбли" цэнгэлдэхэд Аваргуудын лигийн цомын төлөө "Барселона"-тай хийнэ.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.