Обама ардчилагчдын ялагдлын хариуцлагыг өөртөө авлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Обама ардчилагчдын ялагдлын хариуцлагыг өөртөө авлаа

Барак Обама
Фото: Yuri Gripas / AFP

 

Конгрессийн сонгуульд Ардчилсан намынхан ялагдсны хариуцлагыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөртөө авлаа. Тэрээр АРЕС-ийн саммитад оролцохоор Бээжинд айлчлахын өмнө энэ тухай CBS телевизэд ярьсан байв.

 

“Бид  ялагдал хүлээлээ. Энд би өөрийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөх ёстой”  гэж хэлсэн байв.  Америкчууд Вашингтоны ажлын бүтээлийг харахыг хүсч байна.  Гэтэл тэр нь тэр болгон мэдрэгддэггүй гэж тэр онцолсон байлаа.

 

“Эдийн мэдэгдэл сайжирсанд эргэлзэх зүйлгүй. Зөвхөн аравдугаар сард 200 мянган ажлын байр шинээр бий болов.  Миний ерөнхийлөгч байх  бүх хугацаанд 10 сая орчим ажлын байр шинээ бий болсон юм. Ажилгүйдлийн төвшин бодож байснаас  хурдан буурлаа. Харин энэ амжилт нь иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлсөнгүй. Ашиг орлогын хэмжээ өмнөх төвшинд л байна хэмээн ерөнхийлөгч ярьсан юм.

 

“Бид зөв замаар явж байна гэдгийг бид америкчуудад ярих  ёстой. Бид үзсэн үр дүн нь одоо бидний засч залруулах ёстой бодлого” хэмээн Обама нэмэн хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж