Үндэсний статистикийн хороо өнгөрөгч аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа. Хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 12,1 хувь болж өссөн талаар мэдээлэв.
Тодруулбал, өнгөрсөн сард инфляци есдүгээр сарынхтай харьцуулахад 0.8 хувь, оны эхнээс 9.3 хувиар өссөн байна. Инфляци ийнхүү өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 1.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцийн түвшин тухайн үед эрэлттэй байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч өсч, буурдгийг албаныхан тайлбарласан юм. Энэ удаад түлшний бүлгийн үнэ болон өвлийн гутал, хувцасны үнэ өссөн нь инфляци өсөхөд нөлөөлсөн байна.
Б.МИШЭЭЛ