Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтанд ороход цээжний рентген зураг авахуулахыг шаарддаг байсан.
Энэ нь маш хортой бөгөөд барууны зарим орнуудад ч энэхүү үзлэгийг хориглоод удаж байгаа юм байна.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч сарын 20-нд 338 дугаар тоот тушаал гаргажээ. Энэхүү тушаал нь эхчүүд жирэмсний хяналтад орохын тулд цээжний флюр зураг авахуулах буюу рентгенд харуулах шаардлагагүй гэсэн байна. Тушаалыг нийт 21 аймаг, есөн дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд танилцуулж, зааварчилгаа өгчээ. Тушаалыг сараас эхлэн мөрдөж эхэлжээ.
Т.АНУ