Псаки Донецкийн ойролцоох автын цувааг “таньжээ”

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Псаки Донецкийн ойролцоох автын цувааг “таньжээ”

Жен Псаки
Фото: Paul J. Richards / AFP

 

Орос сайн дурынханд зэвсэг нийлүүлж байна, хэрэв Москва Украйнд явуулж байгаа бодлогоосоо татгалзахгүй бол “ихээхэн үнэ” түүндээ төлөх болно. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки даваа гаригт мэдэгджээ.

 

Украины зүүн хэсгийн сөргөлдөөтэй бүсэд зэвсэглэлийг нэмэгдүүлж байгаа Москвагийн бодлогыг Вашингтон буруутгаж байна гэж Псахи мэдээлэв. “Сүүлийн өдрүүдэд Оросын танк, хүнд зэвсгийн  цуваа фронтын шугам руу явж байгааг ажиглагчид бүртгэсэн” гэж тэр хэлжээ.

 

“Хэрэв Орос үнэнээсээ Минскийн тохиролцооны төлөө байгаа юм бол энэ сөргөлдөөнийг  зэр зэвсэг нийлүүлэх замаар дэвэргэх хэрэггүй” гэж тэр хэлээд “Украинаас цэрэг техникээ татахыг” оросуудад уриалжээ.

 

Орос  өөрийн үүргээ умартаад байвал улам их үнээр хохирох болно гэж тэр сануулжээ.

 

Арваннэгдүгээр сарын 8, 9-нд Евродын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид таних тэмдэггүй том цуваануудыг Донецкийн хавьд  бүртгэжээ. Ажиглагчдын илтгэлд цэргийн техник Оросын гэж өгүүлээгүй байв. Сайн дурынхан цэргийн техникийн цуваагааг өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын гэсэн байв. Ихээхэн нутаг дэвсгэрт тараасан цэргийн техникээ Донецк хотыг хүчнийхэн буудаж байгаа нөхцөлд тийш нь шилжүүлэн байрлуулж байна хэмээн тэд мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж