
Өнөө өглөө Английн агаарын нислэг Iceland дахь галт уулын дэлбэрэлтнээс гарсан утаанаас болж нисч байсан онгоц газардлаа хэмээн Английн агаарын нисэх хүчнийхэн мэдэгдлээ. Лондонгийн Heathrow болон Stansted нисэх онгоцны буудлын бүх нислэгүүд өглөөний 11-30 минутаас эхлээд хойшилсон байна. Уг том агаарын хий нь галт уулын дэлбэрэлтнээс үүссэн бөгөөд урьд өмнө ийм их хий агаарт дэгдэж байгаагүй юм байна. Сүүлийн үед дэлхий дээр газар хөдлөлт их болж байгаатай уялдан галт уулнууд идэвхжиж байна хэмээн СNN агентлаг мэдэгдлээ.