Оюутолгойн борлуулалт 466.1 сая ам.долларт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Оюутолгойн борлуулалт 466.1 сая ам.долларт хүрчээ

“Оюу толгой” ХХК өөрийн толгой компани болох Туркойз Хилл Ресурс компаниар дамжуулан 2014 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг өнөөдөр нийтэд мэдээллээ. 2014 оны есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон уг тайлангийн танилцуулгатай холбогдуулан “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган хэлэхдээ “Гуравдугаар улирлын тайлангийн дүн манай компанийн хамт олон ил уурхайгаа аюулгүй бөгөөд оновчтой хэмжээнд ажиллуулж, борлуулалтаа тогтвортой өргөжүүлж байгааг харуулж байна” гэсэн байна.

Тайлангийн онцлох хэсгээс дурдвал:

·Оны эхний есөн сард Овутолгой ХХК-ийн хамт олон нийт  200000 цаг ажилласан бөгөөд уг цагт ногдох бүх осол гэмтлийн дундаж хувь 0.50 байжээ. Хүний амь нас эрсдэхэд хүрсэн ноцтой осол гараагүй.

·Борлуулалтын орлого 466.1 сая ам.долларт хүрч 220300 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулав. Баяжмал дахь металлын агуулгыг задалбал, ойролцоогоор 302.6 сая ам.долларын 53600 тонн зэс, 158.5 сая ам.долларын 144000 унци алт, 5.0 сая ам.долларын 323000 унци мөнгө борлуулсан байна.

·Борлуулалтын  өртөг 380.0 сая ам.доллар байв.

·Монгол улсын Засгийн газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 25.4 сая ам.доллар төлөв.

·Баяжмалын борлуулалт  2014 оны хоёрдугаар улирлаас есөн хувиар өсч үйлдвэрлэлийн төлөвлөгөөт  хэмжээг давсан учир агуулахад нөөцлөгдсөн хэмжээ энэ улиралд буурлаа.

·Нийт 36600 тонн цэвэр зэс агуулсан 134000 тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэв.

·Ил уурхайн олборлолт 2014 оны дөрөвдүгээр улирал, 2015 оны нэгдүгээр улиралд өндөр агуулгатай хэсэг рүү шилжих учраас хүдрийн зэс, алтны агуулга нэмэгдэх төлөвтэй байна.

Үйлдвэрлэлийн үзүүлэлт

2014 оны гуравдугаар улирал

2014 онд (эхний 9 сард)

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

7,029

20,367

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн дундаж агуулга)

 

 

Зэс(%)

0.59

0.55

Алт(г/т)

0.80

0.64

Мөнгө (г/т)

1.64

1.58

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

134.1

377.0

Баяжмалын дундаж агуулга (% зэс)

27.3

26.0

Нийт үйлдвэрлэсэн металл

 

 

Баяжмал дахь зэс (‘000 тонноор)

36.6

98.2

Баяжмал дахь алт (‘000 унциар)

132

311

Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

216

608

Борлуулсан баяжмал дахь металл

 

 

Баяжмал дахь зэс(‘000 тонноор)

53.6

118.3

Баяжмал дахь алт (‘000 унциар)

144

298

Баяжмал дахь мөнгө (‘000 унциар)

323

710

·Оюу толгойн нийт үйлдвэрлэл 2014 онд 135000-150000 тонн зэс, 550000-600000 унци алт хүрэх төлөвтэй байна.

Туркойз Хилл Ресурс компанийн гаргасан санхүүгийн тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Д.ЦЭЭНЭ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж