Ус болон туяаны хамгаалалттай зай хураагуур

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Ус болон туяаны хамгаалалттай зай хураагуур

Орчин цагийн тоног төхөөрөмжүүд хүчирхэгжиж байгаа хэрээрээ илүү их эрчим хүч шаарддаг болжээ.

Аялал зугаалга, уул хаданд авирахдаа та зургийн аппарат, гар утсаа дүүрэн цэнэгтэй байгаасай гэж боддог л биз дээ. Энэ бүхэнд тань туслах нэгэн төхөөрөмж бүтээгджээ. Үүний нэр нь Voltaic хэмээх зөөврийн нарны зай хураагуур юм. Ус нэвтрэхгүй хөнгөн авсаархан энэ эд 2.0 Watt нарны зай хураагуур хавтантай.

Voltaic бүрдэл нь эрчим хүчинд цэнэглэж болох USB, AC аяллын цэнэглэгч хийгээд DC  машины цэнэглэгчид цэнэглэх боломжтой литийн полимер универсал батерейтай бөгөөд гадуураа UV эсэргүүцэгчтэй, хаягдал PET-с гаргаж  авсан  600D бүрхүүлтэй аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж