Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Мадонна гоёлоо зарав

Дуучин Мадонна өөрийн гоёмсог хувцаснуудаа дуудлага худалдаагаар худалдсан тухай Associated Press мэдээлэв.

“Шүтээн ба шүтлэг: рок-н-ролл” нэртэй хоёр хоногийн дуудлага худалдааг Беверли Хиллз дэх Julien's дуудлага худалдааны ордон зохион байгуулжээ. 1985 онд “Сьюзаныг цөхрөлтгүйгээр хайна” нэртэй кинонд тоглохдоо өмссөн хантааз түүний  эд зүйлээс хамгийн өндөр үнээр зарагдлаа. Уг хүрмийг 252 мянган ам.долларын үнээр үнэнч фэн нь худалдаж авсан байна.

Мөн Шон Пеннтай гэрлэх үеэр өмсөн даашинз нь 81 мянган ам.долларын үнэ хүрсэн ба нийт дуудлага худалдаагаар олсон орлого нь гурван сая ам.доллараар борлуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж