Төв аймгийн Угтаалцайдам сумын Сум дундын 23-р шүүхэд сумынхаа малчны малыг хулгайлж нядалсан хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүжээ.
Шүүгдэгч нь тус сумын мянгат малчин бөгөөд Ц. М. Б. Б нарт холбогдох иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлж нядалсан байна. Тиймээс анхан шатны шүүхээс Ц, М,Б нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасныг үндэслэн чанга дэглэмтэй хорих ангид 6.3 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Мөн тэдний портер машиныг улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг гаргуулахаар болжээ.
Т.АНУ