Нэрийн хуудас нь хүмүүсийн хоорондоо танилцах, эргэх холбоотой байх гол хэрэглэгдэхүүн байсаар ирсэн билээ. Урьд нь нэрийн хуудаснууд бүгд л нэг хэвийн загвар хийцтэй байсан.
Орчин цагт нэрийн хуудасны шинэлэг загварууд гарч ирж байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь Tom Ward-н зохион бүтээсэн дижитал нэрийн хуудас юм. Онлайнаар бид өдөрт мянга мянган шинэ танилтай болдогч бодит ертөнц дээрх шиг нүүр нүүрээ харан танилцах нь цөөхөн.Тиймээс л дижитал нэрийн хуудсыг зохион бүтээсэн юм хэмээн Tom өгүүлжээ.
Зарим үед чухал гэсэн хүнтэйгээ холбогдох гэхээр нэрийн хуудас нь аль хэдийнэ үрэгдчихсэн байх нь цөөнгүй. Энэ нь dot matrix scroller дэлгэц trigger товчлуурын бүрдэл аж.
PIC бичил хянагч бүхий ганц ялтасанд холбогдсон 5х15 LED матрицтай .Цөөхөн хэдэн эсэргүүцэгч унтраалга л тус загварыг бүрдүүлдэг.Бичил хянагчийг унтлагын горимд нь байлгаснаар /товч нь дарагдчихаагүй бол/батерей нь олон жилийн хугацаанд цэнэгээ барих бөгөөд мянга мянган мэдээллийг дэлгэн харуулах боломжтой байсаар байх юм.
Т.БИЛГҮҮН