Хоёр орны лидерүүдийн уулзалт дээр.
Михаил Климентьев/ТАСС
Арваннэгдүгээр сарын 10-нд хийн салбараас эхлээд бусад салбаруудад хамаатай хамтын ажиллагааны 17 баримт бичигт Орос, Хятад хоёр гарын үсэг зурцгаав.
Владимир Путин, Си Жиньпин.
Михаил Климентьев/ТАСС
Хоёр лидер уулзалтаараа улс орнуудынхаа сонгосон хамтын ажиллагааны шугаманд үнэнч байна гэдгээ илэрхийллээ.
Оросын ерөнхийлөгч Хятадын дарга хоёрыг байлцах үеэр Оросоос Хятадад “баруун маршрутаар” хий нүүлэх салбарын меморандум, “Газпром”, Хятадын Үндэсний нефть, хийн корпорацийн хоорондын Оросоос байгалийн хийг Хятадад нийлүүлэх болон “Газпром” ба Хятадын Үндэсний далайн эргээс нефть олборлох корпораци хоёрын хязгаарлагдмал хүрээний гэрээнд гарын үсэг зурагдлаа.
"Барууны маршрут" нь Баруун Сибирийн байгалийн хийг Хятадад нийлүүлэх зам бөгөөд 2019 оноос түүгээр шууд нийлүүлэлт хийгдэхээр төлөвлөгджээ. 2014 оны тавдугаар сарын 21-нд Хятадад “зүүн маршрутаар” 30 жилийн турш хий нийлүүлэх гэрээнд “Газпром”, Хятадын Үндэсний нефть, хийн корпораци (CNPC) гарын үсгээ зурсан байлаа. Жилдээ 38 тэрбум шоо метр хийг”Сибирийн хүч” хийн хоолойгоор 30 жилийн турш нийлүүлэх гэрээний үнэ нь 400 тэрбум доллар гэгдэж байгаа. Гэрээний үнийг нефтийн үнэтэй уялдуулан хийсэн учраас одоо гэрээний өртгийг 300 тэрбум болгон буулгаж хэлэгдээд эхэлжээ.
Үүний зэрэгцээ, арваннэгдүгээр сарын 9-нд "Роснефть", Хятадын Үндэсний нефть, хийн корпораци хоёр, "Ванкорнефть" компанийн 10 хувийг China national oil and gas exploration and development авч буй талын гэрээ, Оросын Сбербанк ба нутаг дэвсгэр дамжсан компани №2, Хятадын экспортын зээлийн даатгалын компани, Huadian компанийн Архангельск мужид хэрэгжүүлэх эрчим хүчний байгууламжийн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэгт талууд гарын үсэг зурсан байлаа. Гарын үсэг зурагдсан баримтууд нь үндсэн гэрээний наймааны гол параметруудыг зохицуулж өгнө.
Хаалттай хувь нийлэгчдийн "Ванкорнефть" компани нь сүүлийн 25 жилийн дотор Орост нээгдэн ашиглагдаж байгаа томоохонд тооцогдох Зүүн Сибирийн хойд хэсгийн Ванкорын нефть, хийн ордыг эзэмших зорилгоор 2004 онд байгуулагдсан бөгөөд “Роснефтийн” охин компани юм. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар уг ордоос олборлож болох нөөц нь 500 сая тонн нефть ба конденсат, 182 тэрбум шоо метр хий болж байна. Орд газрын талбай нь 416,5 кв. км.
Ванкорын ордоос 2013 онд 21,4 сая тонн нефть ба хийн конденсат олборлосон нь өмнөх жилийнхээс нь 17 хувиар их байжээ. Олборлолтын технологийн шийдлээр нефть олборлох нь энэ ордод Оросдоо хамгийн өндөр. Нефть олборлолт нь бүрэн автомажсан байгаа ажээ. Нефтийг "Ванкор – Пурпе" гэдэг 556 км-ийн нефть дамжуулах хоолойгоор зөөдөг бөгөөд энэ орд нь “Зүүн Сибирь-Номхон далай” гэдэг нефтийн хоолойг дүүргэх гол эх булгийн нэг юм.
2015-2017 онуудад өмнөх урт хугацааны нефтийн гэрээний нийлүүлэлтийн төлбөрийн нөхцлийг түр өөрчлөх техникийн гэрээ хийгдлээ. "РусГидро" ба Sanxia корпораци Алс Дорнодод усан цахилгаан станц барьж, ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, "РусГидро" ба PowerChina компаниуд гидроаккумляцийн станц барих гэрээ, Оросын хадгаламжийн банк болон Хятадын экспорт-импорт банктай тэдний үйлчлүүлэгч нарт олгох зээлийн гэрээ зэрэгт гарын үсэг зурагдлаа.
"Евроцементгрупп", "Синома интернэшнл ЦДРИ" компаниуд тоног төхөөрөмж нийлүүлэх болон хамтран ажиллах гурван гэрээ байгуулав. Мөн Оросын Гадаад худалдааны банк Хятадын Huawei Technologies банктай хамтран ажиллахаар болов. Оросын банк бас Азийн Гадаад худалдааны банк ба Хятадын хөгжлийн банк мөн орон сууцны ипотекийн агентлагтай нь харилцан ойлголцох тунхаглалд гарын үсэг зуржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР