Оюутолгойн ослын шалтгаан тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ослын шалтгаан тодорхойгүй байна

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Оюутолгой” төслийн талбайд гарсан ослын шалтгааныг тодруулахаар “Оюутолгой” компанийн ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Томоохон хэмжээний ноцтой осол гарсан учир  “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” болон “Флюр” компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг маргааш “Оюутолгой” төслийн талбайд ирэх юм. Ослын эргэн тойрон дахь асуудлаар “Оюутолгой” компанийн хэвлэлийн ажилтан Г.Баярмагнайгаас тодруулахад, “Одоогоор ослын газар мэргэжлийн баг ажиллаж байна. Олон улсын баг маргааш төслийн талбайд очиж, ослын шалтгааныг нарийвчлан гаргах  байх. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаачдын ар гэрийнхний хүсэлтийг хүндэтгэн тэдний талаар мэдээлэл гаргахгүй. Олон улсын баг ослын шалтгааныг эцэслэн гаргасны дараа энэ талаар мэдээлэх болно” гэв. Талийгаачдын шарилыг ар гэрийнхэн нь авч явсан  бөгөөд ирэх лхагва гаригт оршуулах ёслолыг хийх гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж