Гардан тулааны нээлттэй тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Гардан тулааны нээлттэй тэмцээн болно

ЦЕГ-ын ОНАБХГ, Монгол Улсын хүчний байгууллагуудын гардан тулааны холбоо хамтран “Азийн нээлттэй цом-2014” тэмцээнийг өнөөдөр (11.11) Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулах гэж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 14-15-нд Улаанбаатарт болох гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээний гол шалгуур болж буй тус тэмцээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх хүчний байгууллагын албан хаагч тамирчид 60, 65, 70, 75, 80, -85, +85 кг гэсэн долоон жинд өрсөлдөх юм.

2008 оноос хойш зохиогдож эхэлсэн тус тэмцээний 7 дахь удаагийн аваргууд өнөөдөр тодрох юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж