Сагсан бөмбөгийн “Оюутны лиг-2014” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.11-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн “Оюутны лиг-2014” тэмцээн эхэллээ

Монголын хувийн их дээд, сургуулиудын дунд болдог сагсан бөмбөгийн “Оюутны лиг-2014” тэмцээн өнгөрөгч бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Спортын төв ордонд нээлтээ хийлээ. 1996 оноос хойш уламжлал болон зохиогдож буй 15 дахь удаагийн тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний логог ОУХМ Т.Санчирын зургаар хийснээрээ онцлог боллоо. Тэмцээний нээлтийн өдөр нийт найман тоглолт явагдсанаас “Мандах бүртгэл”, УБИС-ийн “Унаганууд”, Мон-Алтиус “Лионс”, МҮИС болон Сити Дээд сургуулийн багууд эхний хожлоо авчээ. Энэ өдөр Орхон Их сургуулийн баг ирээгүй учир “Сити” дээд сургууль техникийн хожил авсан байна. Харин эмэгтэй гурван тоглолт болсноос УБИС-ийн “Унаганууд”, Отгонтэнгэр “Шилмүүснүүд”, ИЗОУИС-ийн багууд өрсөлдөгчөө хожжээ. Дараагийн тойргийн тоглолт маргааш Спортын төв ордонд болно.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж