Хуримтлалын сан байгуулж, ажилчдаа амраажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Хуримтлалын сан байгуулж, ажилчдаа амраажээ

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн зөвлөх эмч Г.Оюунаар ахлуулсан их эмч, сувилагч, ажилтнаас бүрдсэн таван хүн Шинжянь Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хот руу долоо хоногийн хугацаатай аялаад иржээ. Ийнхүү аялахад нэг хүний замын болон байр хоолны зардалд 220 орчим мянган төгрөг зарцуулсан бөгөөд тус хамт олон өөрсдийн саналаар сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, тэндээсээ хамт олныхоо нийгмийн асуудлыг энэ мэтээр шийдвэрлэдэг болжээ. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч С.Цэвээн энэ тасагт 18 дахь жилдээ ажиллаж байгаа ба цаашид бусад ажилтнуудаа ШУӨЗО болон Хөвсгөл нуурт аялуулж, амруулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж