Хоёр сартай хүүгээ орцонд хаясан хэрэг Дархан-Уул аймагт гарсан. Хүүг орцны жижүүр олж аймгийн эмнэлгийнхэнд өгсөн байна. Тэгвэл хүүгийн ээж олдсон гэнэ. Тэрбээр 17 настай, өнгөрсөн наймдугаар сарын 27-нд нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүүхдээ төрүүлсэн байна. Бүсгүй багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн гэнэ. Өвөө, эмээ нь телевизээр гарсан мэдээг үзсэнээр ач охиноо хүүхдээ хаясныг мэдсэн аж. Тиймээс ая охиноо хүүгээ авахыг ятгасан байна. Бүсгүй ямар шалтгаанаар хүүгээ орхисон талаараа цагдаагийнхан тайлбар өгөөгүй байна.
М.ЯЛАЛТ