Сүүлийн үед тусгай нүдний шилний тусламжтайгаар 3D кино үзэх нь элбэг болсон билээ. Энэ нь балчир үрсийн эрүүл мэндэд ямар байдаг талаар судалжээ.
Францын эрүүл мэндийн агентлаг уг судалгааг явуулсны үр дүнд 6-гаас доош насныхан 3D хэмжээст зүйлсийг үзэж болохгүй, 6-13 насны хүүхдүүд хааяа л хэрэглэж байх нь зохистой тухай дурджээ.
3D дүрс нь зургийг нэг дор хоёр өөр байрлалд харах ачааллыг нүдэнд өгдөг учир хүүхдийн нүдийг гэмтээх магадлалтай байдаг аж.
Олон хүн 3D зүйлс /кино, видео, тоглоом, TV, компьютерийн дэлгэц/-н аюулгүй байдалд эргэлздэг.
Өнгөрсөн жил Итали улс хүүхдүүдэд 3D шил хэрэглэхийг хязгаарлаж эхэлсэн байна.
Т.БИЛГҮҮН