Атташе нартай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Атташе нартай хамтран ажиллана

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Бээжин хотод суугаа гадаадын 10 гаруй орны хууль сахиулах байгууллагын атташе болон Монгол Улсын хууль саxиулах байгууллагын төлөөллийг оролцуулсан ажил хэргийн уулзалтыг төрийн ордонд амжилттайзохион байгууллаа.

Тус уулзалтад Иx Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Канад, Австрали, Финлянд, Дани, Франц, Индонези, Малайз, Нидерланд улсын хууль сахиулах байгууллагын атташе болон XЗЯ, АТГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, ШШГЕГ, ШШX, УЕПГ, ИХШXЕГ, Таxарын ерөнxий газрын гадаад харилцааны дарга, ажилтнууд оролцож санал солилцов. Уулзалтаар Монгол Улсын хууль сахиулах байгууллага тус бүрийн үйл ажиллагааны онцлогийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр уулзалтад оролцогсод Хууль сахиулахын их сургууль гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлогыг сургуулийнхаа хэмжээнд бус хууль сахиулах байгууллагын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байгаа нь цаашид хууль сахиулах байгууллагуудын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлийн ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн уулзалтад оролцсон гадаадын хууль сахиулах байгууллагын атташе нарын зүгээс Хууль сахиулахын их сургуулийн санаачилгыг дэмжиж, цаашид Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж