Энэ оны эхний аравдугаар сарын байдлаар манай улс гадаад улсуудаас 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүний 87 хувийг ОХУ, 3.2 хувийг БНХАУ, 2.4 хувийг БНСУ, 1.45 хувийг Япон, 1.2 хуийг Малайз, 1 хувийг Сингапур, 3.45 хувийг бусад улсуудаас авчээ. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 1.4 сая тоннд хүрдэг байна. Энэ хэмжээний шатахуун, газрын тосны бүтээгдэхүүнийг манай улс дэлхийн 10 гаруй улсаас импортолж байгаа юм.
Б.ХОНГОР