Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр энэ оны эхний арван сарын байдлаар төсвийн нийт орлого 4898 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 778.2 тэрбум төгрөгөөр тасарчээ. Харин зарлага ба цэвэр зээлийн дүн 5128 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс нэг тэрбум төгрөг буюу 16.7 хувиар тасарсан байна. Төсвийн нийт орлогын 84 хувийг бүрдүүлдэг татварын орлого төлөвлөснөөс 914 тэрбум төгрөг буюу 14 хувиар тасарч, 4.1 их наяд төгрөг болсон нь төсвийн нийт орлогын төлөвлөгөө тасалдахад голлон нөлөөлсөн байна.
О.САР