&#34Роснефть&#34 Тэньжинд хамтарсан үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

&#34Роснефть&#34 Тэньжинд хамтарсан үйлдвэр барина

Оросын нефтийн томоохон компани “Роснефть” Хятадын нефть хийн үндэсний корпарацитай (China National Petroleum Corporation, CNPC) Тэньжиний Нефть боловсруулах үйлдвэрийг хамтран босгох техник-эдийн засгийн баримтуудыг дэмжин баталлаа.

 

Дорнын нефть химийн компанийн ("Роснефть», CNPC хоёрын хамтарсан үйлдвэр) захирлуудын зөвлөлийн гишүүд Бээжинд болсон хуралдаанаараа жилдээ 16 сая тонн нефть боловсруулах Тэньжины Нефть боловсруулах үйлдвэрийн нефть боловсруулах хэсгийн ажиллагааг 2015 оны хоёрдугаар сард зохих хэмжээнд хүргэхээр шийдсэн байна.  Захирлуудын зөвлөлийн хуралд “Роснефтийн” тэргүүн Игорь Сечин оролцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж