Орон тооны цомхотгол хийх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2014.11.10-нд нийтлэгдсэн

Орон тооны цомхотгол хийх хэрэгтэй гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийг хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой гэж үзсэн байна.  Эдийн засагт хямралын байдал ажиглагдаж, тодорхой хүндрэл харагдаж байгаа учраас 2015 оны төсөв хэмнэлтийнх байх ёстой гэсэн шийдэлд хүрчээ.  Тодруулбал, эрүүл мэнд, боловсролын салбараас  бусад бүх яамдын урсгал зардлыг 30 хувиар хэмнэх,  дээрх салбараас бусад бүх салбарт орон тооны цомхтголыг 10 хувиар хийх ёстой гэж үзжээ.  Түүнчлэн төсвийн Ерөнхийлөн захирагч нарын өөрт нь байдаг төсөвт 50 хувийн хэмнэлт хийж  тоног төхөөрөмж, гадаад томилолтын зардлыг хасах ёстой гэлээ.  Мөн Засгийн газрын 41 сангаас есийг нь татан буулгах юм уу, өөрчлөн зохион байгуулах боломжтой гэж харж байгаа аж. 2013-2014 онуудад зарцаасан барилга, обьектуудыг ямар нэгэн байдлаар эх үүсвэртэй болгож, ажлыг 2015 онд ашиглалтад оруулах ёстой гэх шийдэлд хүрсэн хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ. 

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж