Ч.Сангарагчаа шүүх хуралд оролцох нь тодорхойгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа шүүх хуралд оролцох нь тодорхойгүй

Төрийн нууц задруулсан хэргээр анхан шатны шүүхээс 2.4 жилийн хорих ял сонссон АТГ-ын дарга нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн  шүүхэд болно. Уг хуралд АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өөрийн биеэр оролцох хүсэлт тавиад байгаа юм. Хуулиараа холбогдогч хүссэн тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжтой байдаг аж.

Ч.Сангарагчааг маргааш болох шүүх хуралд оролцуулах эсэхийг Нийслэлийн шүүхийн Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Отгонбаатараас тодруулахад “Ч.Сангарагчаа шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан. Гэхдээ маргаашийн хуралд оролцуулах эсэх тухай шүүгчийн шийдвэр хараахан гараагүй байна. Энэ асуудлыг шүүгч нь шийднэ” гэсэн юм. Түүнийг шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтийг хангах асуудлыг шүүгч Г.Алтанчимэг шийдэх юм байна. Уг хэрэг төрийн нууцад хамаарах учир хаалттай болно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж