Хятадын ерөнхийлөгч Си Зиньпиний эхнэр Пен Лиюань Шанхайн хамтын ажиллагааны байгууллын хуралд оролцож буй Азийн удирдагчдын эхнэрүүдийг хүлээн авч уулзаж, Бээжин хотын музейг үзэж сонирхуулжээ. Пен Лиюань Бангладеш, Монголын тэргүүн хатагтай нарт Бээжин хотын түүхийн музейг үзүүлэв. Энд эртний Хятадын шаазан эдлэлүүд, уламжлалт соёлын өв, ардын урлагийн бүтээлүүдийг дэлгэсэн хэмээн Синьхуа агентлагт мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.24tsag.mn