Кристин Лагардег дэмжигчид олон байна

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Кристин Лагардег дэмжигчид олон байна

Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан секс скандалд нэр холбогдсоны дараа тэргүүнийг шинээр томилох асуудал яригдаж байна. Өмнөд Африк, Австрали зэрэг улс тус сангийн тэргүүнийг сонгохдоо ямар үндэстэн гэдгээр нь биш, хийж бүтээсэн гавьяаг нь  үнэлж сонгохыг хүсчээ. Дээрх хоёр орны төлөөлөгчид сангийн тэргүүнийг томилох одоогийн систем  тус байгууллагын хууль ёсыг гажуудуулж байна гэж шүүмжилж байгаа юм. Олон улсын валютын сангийн тэргүүнийг Европын орнуудаас сонгодог уламжлал нэгэнт тогтсон бөгөөд Их Британийн Канцлер Жорж Озборн сангийн тэргүүнээр Францын Сангийн сайд Кристин Лагардег томилох санал оруулсан билээ. Өдгөө 55 настай, англиар ус цас Кристин Лагарде  тус сангийн тэргүүнээр сонгогдох рейтинг өндөр байна.  Түүнийг 2009 онд “Financial Times”  Европын шилдэг санхүүчээр нэрлэж байсан юм. Олон улсын валютын сангийн тэргүүнд одоогоор Германы Сангийн  сайд асан Пьер Стейнбрук, Бундесбанкны  ерөнхийлөгч  асан Аксель Вебер, Туркийн Сангийн  сайд асан Кемал Дервис, Өмнөд Африкийн Сангийн сайд асан Тревор Мануэль нар нэр дэвшээд буй ажээ. Хөгжиж буй орнууд сангийн тэргүүнийг Европын орноос сонгохын эсрэг байгаа бол  Европын орнуудад  Кристин Лагардег дэмжигчид улам нэмэгдсээр байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж