Зорчигчид мэргэжсэн жолоочоор үйлчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Зорчигчид мэргэжсэн жолоочоор үйлчлүүлнэ

Жолоочийн үнэмлэхтэй болж олон жил тээврийн хэрэгсэл эзэмшсэн 50 гаруй хүн дахин жолоочийн мэргэжлийн сургалтад сууцгаасан нь дуулсан хүмүүст сонирхолтой санагджээ. Тэд зэрэг дэв авах гэсэн биш мэргэшсэн жолооч мөн гэдгээ баталгаажуулахын тулд энэ сургалтад хамрагджээ. Иргэдийг нийтийн тээврээр аюул осолгүй зорчуулахын тулд хэн дуртай хүн такси, зорчигчдын тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилдгийг болиулж зөвхөн мэргэшсэн жолооч нараар энэ үйлчилгээг эрхлүүлдэг болохоор Тээвэр авто замын газар шийдвэрлэсэн байна. Энэ дагуу Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж “Мэргэшсэн жолоочийн сургалтын хөтөлбөр”, журам, үнэмлэхний загвар”-ыг баталжээ. Хөтөлбөр хэрэгжүүлж журмыг дагаж мөрдөхөөр аймгийн авто тээврийн газраас орон нутагт нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нарт мэргэшсэн жолоочийн шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд энэхүү сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийтийн тээвэр эрхэлдэг долоон байгууллагын жолооч нарыг хамруулан аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэс, шүүх, прокурор, мэргэжлийн хяналтын газар, стандарт хэмжил зүйн хэлтэс, замын цагдаагийн тасаг, жолооч бэлтгэдэг “Миний жолоо” компанийн мэргэжилтнүүд хичээл заасан байна.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж